Сургуулийн орчимд автомашин цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-01 11:00:06
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмээр замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээ, сургуулийн орчимд автомашин цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон.Тэгвэл шинэ дүрэм ирэх 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр  сургууль, цэцэрлэг тус бүр дээр 1-2 цагдаагийн алба хаагчид  замын хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна.

Нийслэлд 320 гаруй цагдаагийн алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчмын зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийх аж. 
Related news