ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-14 09:55:34
Хэнтий /МОНЦАМЭ/ 1973 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд барилга барих чиглэлээр анх үүсэн байгуулагдсан хорих анги 45 жил болж байна. 

Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги гэх болсон тус газар нь 45 жилийн хугацаанд төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хууль ёсыг сахиулж, олон хүнийг хүмүүжүүлэн амьдралын зөв замд хөтөлж, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулсаар иржээ.

ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги нь алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүүжилтээр “Нэг цэгийн үйлчилгээ”-ний барилга, цайны газрыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн хоригдлын ахуйн нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахаар хоригдлын байрны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж  байгаа аж.
Д.Одонтунгалаг
Related news