Хэнтий аймагт боомын 57 голомт газар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 12 сумын 57 газар боом өвчний түүхэн голомттой. Үүнээс хамгийн сүүлд 2018 оны долдугаар сард Өмнөдэлгэр сумын Хэнтий багт малын боом өвчин гарчээ.
Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалагийн зангилааг гэмтээж хүчтэй хордлого үүсгэдэг байна.
Боомын малын өвчлөлтэй уялдан мал нядлах, үхсэн малын арьс шир хуулах, мах эвдэх болон өвчилсөн үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилдөг аж. Халдвар авсан хүн өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Урьдчилан сэргийлэхийн тулд:
- Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
- Шалтгаан тодорхойгүйгээр мал үхвэл аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
- Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас бээлий өмсөх
- Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
- Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна.

Д.Одонтунгалаг