" Эрт ургацын баяр-2018" хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-07 15:04:36
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын "Эрт ургацын баяр-2018" хүнсний ногооны анхны үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болж байна.

Үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор Хэрлэн сумын харъяат нийт 60 гаруй ногоочин нутгийн хөрсөнд ургасан 3-11 нэр төрлийн эрт ургацын хүнсний ногоогоор оролцож байна.

Эхний өдрийн байдлаар 30 гаруй ногоочдын 1500 орчим кг ногоо худалдаалагдсан бол одоогийн байдлаар өдөртөө 10 гаруй ногоочдын 700-800 орчим кг ногоо борлуулагдаж байна гэсэн тоо баримт гарчээ.  

Төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Хэрлэн сумын ногоочдын шинэ ургацын ногооны борлуулалтыг дэмжих, сумын иргэдээ орон нутагт тариалсан шинэ, чанартай ногоогоор хангах зорилгоор зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн худалдааг Хэрлэн сумын ЗДТГ, ХЭННЭС ТББ хамтран зохион байгуулж байна.

"Эрт ургацын баяр- 2018" энэ сарын есний өдөр хүртэл үргэлжилнэ.
Д.Одонтунгалаг

Related news