Монгол, Оросын сэтгэл судлаачид залуу гэр бүлд лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс өнөөдөр залуу эцэг эхчүүд, гэр бүлд зориулан “Хүний хөгжил” сэтгэл зүйн лекцийг Монголын Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулна.
Гэр бүл, хүүхдийнхээ төлөө санаа зовж, гарц шийдлээ олохгүй байгаа асуудлуудын учир шалтгааныг ойлгож аз жаргалтай амьдралыг бий болгоход энэхүү сэтгэл зүйн лекцүүд туслах юм.
Бидний өдөр тутамд тулгардаг бэрхшээл асуудлын ихэнх нь сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Стресс, дарамт, таагүй харилцаа, шалтгаангүй санаа зовнил, уур бухимдлыг даван туулах боломжтой. Харин бид ихэнхдээ өөрсдийн аж амьдралын дадал зуршилд хязгаарлагдаж, мэдлэг мэдээллийн хомс байдлаас болж удаан хугацаанд “хүсээгүй амьдралаараа” амьдарсаар байдаг.
Энэхүү лекцийг практикт 15-18 жил ажиллаж олон эцэг эх, хүүхэд, гэр бүлд тусалсан ОХУ, Монголын туршлагатай сэтгэл судлаачид удирдан явуулж, эцэг эхчүүдэд орчин үеийн гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдэж өөртөө болон гэр бүлийн харилцаандаа болит эерэг өөрчлөлтийг хийх боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтай.
Илтгэгч И.А.Лопатина нь Москвагийн боловсролын их сургуульд сэтгэц оношилгоо, зөвлөгөөний багшаар ажилладгаас гадна сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын практик сэтгэл судлаачаар тус хотноо ажилладаг бөгөөд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар манай улсад мэргэжил нэгт монгол сэтгэл судлаачдын багтай хамтран энэхүү арга хэмжээнд оролцож байна.
Хэрэглээний сэтгэл судалын хүрээлэн нь 2013 онд байгуулагдсан мэргэжлийн сэтглэ зүйн тусламж, сурглат, зөвлөгөө, оношилгоог олон улсын стандартын дагуу үзүүлдэг туршлагатай байгууллага юм.

Ж.Болор