Т. Отгонтуяа: “Та энэрэнгүй сэтгэлтэн” сайн үйлсийн аянд 87 байгууллага нэгдсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ХХҮГ-ын Өрхийн хөгжил хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т.Отгонтуяатай тус байгууллагаас санаачлан хийж хэрэгжүүлж байгаа ажил, аяны талаар ярилцлаа.
-“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр" хэрэгжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Монгол Улсын Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан "Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд 2016-2020 оны хугацаанд 2160 өрх квотлогдож ирсэн. Хэнтий аймгийн хэмжээнд 2018 онд 540 өрхийг сонгон авч амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр ажиллаж байна. Сонгогдсон өрхүүдэд "Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах" арга зүйн сургалтыг гурван түвшин, долоон бүлэг, 14 асуудлын 38 үзүүлэлтээр ХХҮГ-ын ӨХХХариуцсан мэргэжилтэн, сум хариуцсан мэргэжилтнүүд, Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нар хамтран үнэлгээг хийлээ. Үнэлгээний дүнг үндэслэн өрхийн түвшинг тодорхойлж өрх бүр өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсрууллаа.
Мөн өрхийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 325, хөдөлмөрт бэлтгэх, аж ахуй эрхлэх сургалтад 198, байнгын ажлын байранд 151, түр ажлын байранд 86, төсөл хөтөлбөрт 67 иргэн хамрагдаж, түр болон байнгын ажлын байраар хангагдлаа.
-Охид эмэгтэйчүүдрүү чиглэгдсэн ажлуудын тухайд?
-ХХҮГ нь аймгийн ЗДТГ, ЭМГазар, БТСГазартай хамтран “Эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэе” сарын аяныг 18 сум, 3 тосгонд зохион байгуулсан. Аяны хүрээнд хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн 722 эмэгтэйг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Мөн зорилтот өрхийн 804 эмэгтэйчүүдэд Эрүүл мэндийн газраас “Нөхөн үржихүй, эрүүл хооллолт, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ” зэрэг сургалт, мэдээллийг тус тус зохион байгууллаа. Мөн ажил хайж буй 112 эмэгтэйд ажил мэргэжлийн ганцаарчилсан зөвлөгөөг өгүүлж, 84 эмэгтэйг ажлын байранд зуучилж ажилтай орлоготой болсон байна.
-Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
- Хэнтий аймгийн ИТХ-ын 2017 оны 11 сарын зургааны өдрийн 77 тоот тогтоолоор “Сар бүрийн сүүлийн 7 хоногийн Бямба гаригийг “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгон” зарласан ба аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оныг Хэнтий аймгийн хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүл-Аз жаргалын үндэс” арга хэмжээг ГБХЗХГ-тай хамтран зохион байгууллаа. Мөн аймгийн ЗДТГазар, ЭМТөв, ДЗОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-тэй хамтран “Зорилтот өрхүүд”, “Төгсөлтийн аргачлал” төсөлд 88 өрхийн 302 гишүүнийг хамруулж, “Гэрээр айлчлах” аргачлал төсөлд хамрагдаж буй 25 өрхийн 78 гишүүний дунд “Ханьтайгаа хамтдаа” өдөрлөг зохион байгуулсан.
- “Та энэрэнгүй сэтгэлтэн” сайн үйлсийн аянд олон байгууллагууд нэгдсэн байсан.
-Тийм ээ. Хэнтий аймаг 2018 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан ХХҮГазар нь Хэрлэн сумын нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өөрийн орон гэргүй, газаргүй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, орлогогүй 10 өрхийг сонгон тэдэнд туслах “Та энэрэнгүй сэтгэлтэн” сайн үйлсийн аяныг өрнүүлэх уриалга гаргасан юм. Тус аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 87 байгууллага аянд нэгдсэн бөгөөд байгууллагууд тусламж, дэмжлэгээ хүргэсээр байна. ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 хөтөлбөр тавдугаар багийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхдийг асардаг, өөрөө харааны бэрхшээлтэй Г.Симпингийнд аймгийн Цагдаагийн газартай хамтран шинэ хашаа барьж өгөхөөр болоод байна. ХХҮГазар нь өрх толгойлсон, гурван хүүхэдтэй, өөрийн гэх орон гэр, газаргүй эмэгтэй Б.Номуунгэрэлд туслахаар ОНОТХҮйлчилгээний бүлгийн төсөлд хамрууллаа.
Мөн Аймгийн Улаан Загалмайн Хороотой хамтран аянд хамрагдаж буй 10 өрхийн 62 гишүүнд хувцас, мөн ХХҮГазар, Цагдаагийн газар, Сарнай салон, Хэнтий эм хангамж, Нийгмийн даатгалын хэлтэс, Монос ХХК, Цэнэ тред ХХК, Соёолж ХХК, Би би хэвлэлийн студи, Увидас эмийн сан, Мобиком, Оргил худалдааны төв, "Хэнтий", "Өндөрхаан" телевиз, "Хэнтийн мэдээ" сонин зэрэг аж ахуйн нэгж албан байгууллагууд тусламж дэмжлэгээ хүргэлээ. Танай сайтаар дамжуулан энэрэнгүй сэтгэлт эдгээр байгууллагууддаа гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Д.Одонтунгалаг