Хан-Уул дүүргийн 16 байрны цахилгааныг өгч эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 11, 15-р хорооны нийт 16 байрны зоорийн давхар буюу B1 давхар, орцны лифт зэргийн тогийг түр хязгаарлаад байсан бол өнөөдрөөс цахилгааныг залгаж, хэвийн байдалд оруулсан байна.
НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг дээрх байрнуудад бүрэн үзлэг хийжээ.
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 11, 15-р хорооны нийт 16 байрны 353 өрхийн буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир цахилгааныг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Б.Заяа