Дархан-Уул аймагт жуулчдад зориулсан Морин аялал хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын тухайд зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар аймаг орон нутаг бүр тодорхой хөтөлбөрүүдийг санаачилан хэрэгжүүлдэг. Дархан Сэлэнгийн бүс нутагт түүхийн өлгий гэгдэх олон газар байдаг ч аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүй. Иймээс аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх үүднээс Дархан хотноо өнгөрсөн тавдугаар сарын 25-нд “Бууж саатах-бурхантын хөндий” сэдэвтэй Төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форумыг зохион байгуулсан. Үүнээс гарсан нэгэн бодит ажил нь “Дархан загвар гоёл” ХХК-нийн захирал Т.Тунгалагийн 2016 оноос эхлэн хэрэгжүүлэхээр зорьсон Дархан нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө биеллээ олж, “Морин аялал” жуулчдаа авч эхэлсэн байна.
Тэрээр 2018-2-14 өдөр “Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо” НҮТББ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Энэ аяллын зорилго нь Дархан-Уул аймгийн байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуйн зан, заншилтай танилцах, судлах, аяллын туршид тулгарах саад сорилтыг давах, байгальд ээлтэй бүтээлч байдлаар аялах, танилцаж нөхөрлөж үүрэг хүлээж хамтран аялах аж.
Хамгийн анхны аялагчид үндэсний их баяр наадмаар БНСУ-аас хөрөнгө оруулалт авах чиглэлээр зочид хүлээж авсан аж. Одоогийн байдлаар нутгийн иргэддээ тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хамгийн анхны гараа болгож Зулзагын голд зусч буй адуутай айл, малчин өрхийг түшиглэн "Морин аялал"-аа Зулзагын гол, Хүйтний гол зэрэг газруудад явуулж байгаа тухай “Дарханы аялал жуулчллын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Тунгалаг мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар англи, солонгос хэлний тус бүр нэг орчуулагчтай аж. Анхны аяллаа БНСУ-ын жуулчдад зориулсан бол удаах аяллыг монголчууддаа зориулсан байна.
Харин 3 дахь аяллаа өргөн хүрээнд олон хоног явах зориулалтаар төлөвлөжээ. Тодруулбал Морин аяллыг ” Энхийн их наадам” ТББ -ын бүтээлч залуустай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон аж. Аялал “Алтан хундага элс”- Хавцал- Хараа - Орхон голын бэлчир- Перовоз/Орхон голыг гатлах /- Дуут хад- Хушаат - Мэргэний даваа- Тужийн нарс - Ээж мод- Сайханы хөтөл - Зулзагын голын чиглэлд аялах 3 шөнө 4 өдрийн аяллыг төлөвлөжээ.
Үндсэн аялал нь Зулзагын гол , Хүйтний гол, Хавцлын чиглэлд Морин аяллын маршрут гарган нэг өдрийн турш аялдаг аж. Аяллыг 7 хоногийн Даваа , Лхагва, Баасан, Ням гаригуудад байнга аялдаг гэнэ.
Нэг өдрийн Зулзагын гол - Зочин хадны чиглэлд явах морин аяллын хөтөлбөр нь нэг жуулчны төлбөр 35,000 төгрөг. Хөтөлбөрийн тухай дараах цагийн хуваарийн дагуу аялдаг аж.
8.30 - 9.30 Зулзагын голын морин отог дээр очно
9.30 - 10.30 - Өрөм ,хайлмаг ,боорцог ,сүүтэй цай ,айраг гэх мэт
10.30- 12.30 Зочин хадны чиглэлд морин аялалд явна
12.30 - 14.00 Зулзгын голын эрэг дээр Хорхог иднэ
14.00 - 16.00 Морин отогруугаа буцаад мориор аялна
16.00 - 17.00 айраг ууж Монгол тоглоом тоглоно
17.00 - 19.00 Дарханд буцаж ирнэ
Дашрамд Дархан Сэлэнгийн бүс нутагт түүхийн өлгий гэгдэх олон газар байдгаас жишээ дурдвал Дэлхий ертөнцөд хамгийн анх хүн үүссэн гэгдэх Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Тахилгат шүтээн Ээж мод, Монгол орны хамгийнг том гол, мөрөн болох Орхон, Сэлэнгийн бэлчир, Сайханы Хөтөл, Ардын хувьсгалын өлгий Буур хээрийн тал, Орхоны хавцал, Хүйтэний голын бичиг, талын жижиг агуй, Дуут, хад зэрэг олон сайхан дурсгалт газрууд байдаг юм.
Хэрэв сонирхсон иргэд аялахыг хүсвэл 99373937 дугаараар холбогдох боломжтой ажээ.

Л.Отгонбаатар