Золбин нохдыг зээлээр устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 15:03:41

Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газар золбин нохой устгах санхүүжилтгүй тул, 2 сая 450 мянган төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж, 12 сарын 01-ээс 40 гаруй нохой устгажээ.

Хот тохижуулах газрын мэргэжилтэн У.Чимэдцэрэн ойрын арав хоногийн хугацаанд 300 гаруй нохойг устгалд оруулах тул, иргэд тэжээвэр нохойгоо уяж, пайз тэмдэгийг нь зүүхийг санууллаа. Тус байгууллага энэ онд  иргэн,аж ахуйн нэгжийн санал гомдлын дагуу дөрвөн удаа 700 гаруй нохой устгахад  6 сая төгрөг зарцуулсан нь энэ оны төсвийн 90-ээд хувийг эзэлж байгаа аж.

Ш.Шүрэнцэцэг

Related news