Хэнтийд 800 гаруй донор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд бусдын амь насыг аврахын тулд халуун цусаа харамгүй бэлэглэдэг нийт 800 гаруй донор байна. Цусны салбар төв нь он гарсаар нийт 82 донороос 32 литр цус цусан бүтээгдэхүүн цуглуулж шаардлагатай тасаг нэгжүүдийг аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Цусны доноруудын бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнэтэйг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тоо баримт дурдвал, 2016 онд улс даяар нийт 70 мянга орчим хүнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэжээ. Эдгээр өвчтөнүүд бол мэс засал хийлгэсэн, эрчимт эмчилгээнд хамрагдсан төрөх эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.
Жил ирэх тусам цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Тиймээс ч энэ хэрэгцээг хангахын тулд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг улам өргөтгөх шаардлагатай юм.
Хүн нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь аварч байдаг бөгөөд зөвхөн цус сэлбүүлж амь аврагдсан хүнээс гадна тэр хүний гэр бүл, найз нөхдийг нь хүртэл сэтгэлийн шаналалд унахаас нь хамгаалдаг буянтай үйлс билээ.
Цусны доноруудын ачаар эрүүл мэнд, амь нас нь аврагдсан иргэд олон бий. Хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн эхний гуравт Эрүүл мэнд, Гэр бүл, Найз нөхөд байдаг гэлцдэг. Үнэхээр ч энэ гурван зүйлийг сэвтүүлж орхивол эргэж хэзээ ч нөхөгддөггүй.
Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Д.Одонтунгалаг