Мал болон зэрлэг өвсөн тэжээлтэн амьтдын бэлчээрийн давхцлыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 17:21:09

Завхан аймгийн Дөрвөлжин сумд тахь төсөл амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд тус сумын нутаг Хомын талын бэлчээрийн төрлийг хамааруулан 25х25 метрийн хэмжээтэй 10 ширхэг хашааг барьж хашааны гадна ба дотор талд ургамлын харьцуулсан хэмжилт судалгааг жил бүр хийдэг болжээ. Ингэснээр тахь болон малын бэлчээр нутаг усыг зохицуулах, мал болон зэрлэг өвсөн тэжээлтэн амьтдын бэлчээрийн давхцал, өрсөлдөөнийг судлах боломжтой болжээ. Энэ ажилд тус сумын Онц, Тавантолгой багийн 9 малчин өрх хамтран оролцож тус бүр нэг ямаа, хонинд зам тэмдэглэгч зүүн судалгааны ажлыг хийжээ.

Өнөөдрийн байдлаар 21 тахь, таван гүү, гурван унага өвөлжиж байна. Мөн энэ нутагт Европын холбооны санхүүжилтээр нутгийн иргэдтэй хамтран үржлийн тэмээн сүргийг бий болгох зорилгоор 32,0 сая төгрөгөөр 117 ширхэг тэмээ худалдан авч өсгөн үржүүлж байна. 

Б.Мягмарсүрэн

 

Related news