Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд салбарын шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс тус агентлагийн сэтгүүлчдийг шагнаж урамшуулав.
Шагналыг МСНЭ-ийн МОНЦАМЭ агентлаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Ариунзаяа гардууллаа.
Монголын Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус агентлагийн Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, Сантехникч цахилгаанчин И.Төмөрбаатар нарыг “Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль”-иар, хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 32 жил ажилласан Гадаад мэдээний редакцийн Хариуцлагатай редактор Л.Батбаярыг “Хэвлэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Орос хэвлэлийн редакцийн орчуулагч-сэтгүүлч А.Мандирмааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил, тохижилтод бодитой хувь нэмрээ оруулж, хамт олноо манлайлан ажиллаж байгааг өндрөөр үнэлэн “Нийслэлийн шилдэг залуу” хүндэт тэмдгээр тус тус шагнасан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ