Эхний ээлжид 40 байршилд авто зогсоол барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-26 16:08:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлд авто зогсоолын хүртээмжийг нэмэхээр сүүлийн найман сар судалгаа хийж, 90 байршилд авто зогсоол барих төлөвлөгөө боловсруулжээ.


Үүнээс эхний 40 байршилд их багтаамжийн авто зогсоол барих юм. Баянгол дүүргийн 86 дугаар цэцэрлэг орчимд барих авто зогсоолыг хамгийн түрүүнд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2500 ам.метр талбай бүхий энэ байршилд хувийн хэвшлийн компанитай хамтарч авто машины зогсоолыг барих аж. 


Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт бүртгэлтэй 120 мянган автомашин байдаг ч 37 мянга гаруй автомашины зогсоолтой. Иргэдийн саналд үндэслэн авто зогсоолуудыг барина. Баянгол дүүргийн “Билэг” их дэлгүүр орчимд 2644 ам.метр талбайг 2003 оноос хойш ашиглаагүй. Тухайн байршилд ногоон байгууламжтай далд зогсоол хийх талаар хорооны иргэд санал гаргасан байгаа” гэлээ.



Related news