Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.78 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-21 12:39:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн  судалгааг гаргасан байна.

Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн оны нэгдүгээр сараас 2.55 хувиар өсчээ.  Гуравдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.025 болж өнгөрсөн  сараас 0.78 хувиар өссөн байна.

Ийнхүү орон сууцны үнийн индексийн өсөлтөд  тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн өөрчлөлт нөлөөлсөн гэдгийг Тэнхлэг зууч компанийн судлаачид онцоллоо.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 1.49  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 1,206 гарсан байна. Энэ нь өмнөх сараас 2.52 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.51 хувиар өсчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,936. Суурь үеэс 6.40 хувийн бууралттай гарсан байна. Харин өмнөх сараас 1.29 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.51 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Б.Заяа
Related news