Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:07:41

Завханд олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Улиастай сумын 110 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аймгийн Нийгмийн халамж, Үйлчилгээний хэлтэс хүлээн авч уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

Энэхүү  өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд аймгийн Засаг даргаас нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ өдөр Завханы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатар, даам, яруу найраг, хөгжөөнт тоглоом,  АХА тэмцээн уралдаануудыг зохион явуулж, мөнгөн шагналаар шагнагджээ. Мөн  Халамжийн сангаас дөрвөн хүүхдэд тэргэнцэр олголоо.

Б.Мягмарсүрэн

Related news