Хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг нэг цэгийн төвийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба үүрэг хүлээгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцох үеэрээ “Оны өмнө хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг нэг цэгийн төв байгуулна” гэдгээ хэллээ.
Хэнтий аймгийн ЗДТГ, ГБХЗХГ хамтран зохион байгуулсан үүрэг хүлээгчдийг чадавхжуулах сургалтад 18 сум, хоёр тосгон, 88 багийн Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн удирдлага, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтан зэрэг нийт 204 хүн хамрагджээ.
Тус сургалт 2013 оноос хойш хийгдээгүй бөгөөд ийнхүү таван жилийн дараа Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгож зарласантай холбогдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог байв.

Д.Одонтунгалаг