"Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад 17 оюутан тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу явагдах “Оюутан-цэрэг” сургалтын нээлтийн ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Мөн үеэр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, биеийн тамирын шалгуур үзүүлэлт авсан байна. Худалдааны Үндэсний Их сургууль, Политехникийн коллежийн 17 оюутан тус сонгон шалгаруулалтад тэнцэж “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдахаар болсон байна.
Оюутан-цэрэг сургалт нь Улаанбаатар, Эрдэнэт, Дорнод, Ховд, Баянхонгор аймгуудад нэгэн зэрэг нээлтээ хийж байгаа ба сургалт Зэвсэгт хүчний 339 дугаар ангийг түшиглэн 50 оюутан-цэрэгтэй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Мөнхзул