Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгслийн стандартад санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газарт байгуулагдан ажиллаж байна.
Уг ажлын хэсэг морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авч байгаа аж. Тиймээс стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгөх боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Стандарт, хэмжил зүйн газрын цахим сайтын “Стандартын төсөлд санал авч байна” /http://masm.gov.mn/mn/index.php/author-login/2016-01-10-08-51-26/2016-02-02-02-22-53/ холбоосоор орж танилцах аж.

Н.Туяа