Эрхүү хотын орос хэлний багш нар Дорноговьд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.ОХУ-ын Эрхүү болон Халимаг улсын Орос хэлний багш Т.Эрдничимиг, П.Анастасия нар Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын I, II сургуульд гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөв хоногийн хугацаатай ажиллаж байна.
Багш нар сурагчдад орос хэлний хичээл заахаас гадна Сайншанд хотын ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай уулзаж, туршлага солилцож буй. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд боловсролын салбарыг дэмжих, мэдлэг боловсролтой хойч ирээдүйг бий болгох үүднээс аймгийн ИТХ-аар “Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Хөрш орноосоо суралцъя” зэрэг богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Орос багш нарыг урьж ажиллуулж байгаа нь мөн л дээрх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажил аж. Дашрамд дурдахад Дорноговь аймаг, ОХУ-ын Эрхүү хот хоорондын ахмжтын ажиллагааны хүрээнд 2018 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, мэргэжилтэн болон VII-XII ангийн 33 сурагч, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотод аялсан байдаг. Дорноговийн багш нар Эрхүү хотын Багшийн Их Сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирал Константин Григорьевич, Хүмүүнлэг, гоо зүйн боловсролын тэнхмийн декан Николай Кутищев болон Хэл шинжлэл, арга зүйн тэнхмийн эрхлэгч доцент Ирина Владимировна Бойко, багш Ольга Васильевна Винокурова нартай уулзаж санал солилцсон.
Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр сургууль, Эрхүү хотын 27 дугаар сургуультай, Сайншандын сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль-Эрхүү хотын 16 дугаар сургуультай, Замын-Үүд сумын нэгдүгээр сургууль-Эрхүү хотын Оёк тосгоны сургуультай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Х.Эрдэнэбулган