Сайншанд сумын долоон багийн Ажлын алба иж бүрэн компьютертэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн албыг хүртээмжтэй, чанартай хүргэж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайншанд сумын долоон багийн Засаг даргын Ажлын албанд иж бүрэн компьютер гардууллаа.
Шинэ компьютертэй болсноор багийн Ажлын албаныхан бичиг тоот боловсруулах, төрийн үйлчилгээг чанартай хүргэх, иргэд рүү чиглэсэн бүтээлч ажил өрнүүлэхэд техник, тоног төхөөрөмжийн нөхцөл бүрдлээ гэж албаныхан тодотгов.
Орон нутагт засаг захиргааны анхан шатны нэгж нь багийн Засаг даргын Ажлын алба байдаг бөгөөд иргэдээс ирүүлсэн аливаа асуудлын түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн ЗДТГ-аас Өрхийн эрүүл мэндийн төв, Багийн ажлын алба, хорооны цагдаагийн оффиссын байрыг нэг дор шийдвэрлэж буй.
2017 онд Сайншанд сумын VI багт Иргэдийн хөгжлийн төвийг барьж VI багийн Ажлын алба, цагдаа, Өрхийн эмнэлгийг нэг дор төвлөрөн ажиллах боломжийг бүрдүүлсэн бол 2018 онд IV, VII багт мөн Иргэдийн хөгжлийн төвийг барихаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган