Сартуул угсаатны түүхийн судалгааны бүтээлийг АЕГ-т хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Архивын ерөнхий газар /АЕГ/-т Чингис хаанаас хойшхи 30 дугаар үеийн Сартуул угсаатны тухай номыг кирил бичигт хөрвүүлснийг улсын архивт хадгалуулах ёслол боллоо.
Энэхүү хүлээлгэн өгөх ёслолын үеэр Доктор Г.Пүрэвдорж: "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" ном болон түүнийг дагалдах түүхийн үндсэн хоёр эх бичиг болох Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг АЕГ-т кирил бичигт буулгасан эх хувийг нь ийнхүү хүлээлгэн өгч байна. Энэхүү номуудад Чингисээс хойшхи 30 дугаар үеийн Сартуул хошууны ноёд тайж нарын угсаа гарвал, хүн зоны тоо бүртгэл, нутаг усны нэршлийн тухай өгүүлсэн" гэдгийг онцлов.
Мөн Академич Г.Чулуунбаатар: "Шинжлэх ухааны академи, Үндэсний Архивын газартай хамтран нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Доктор Г.Пүрэвдорж өөрийн үндсэн ажлын хажуугаар байгаль, хүн ардыг судлах Монгол хүний эргэлзээ сонирхлынхоо дагуу "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" нэрт цогц бүтээлийг олон жилийн судалгааныхаа үр дүнд бүтээсэн юм. Энэхүү бүтээлийг крилл бичигт буулгаснаар Архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд шуурхай оруулах, олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүх угсаатны зүйн судалгааг хийхдээ арга зүйн хувьд шинэлэг хэлбэрийг ашигласан нь чухал ололт юм" гэлээ.
Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зөвлөх Ч.Эрээнзэндагва: "Ном бол чухал баримт бичиг. Өнөөдрийн АЕГ-т хүлээлгэн өгч байгаа номууд нь гурван боть. Монгол Улсын нэг хэсэг Сартуул хошууны тухай янз бүрийн яриа байдаг. Сартуулууд бол Монгол угсаатан бөгөөд Алтай хязгаараас нааш Завхан гээд хангай нуруунд суурьшиж байсан бүлэг хүмүүс. Одоогоор Завхан аймагт Сартуул угсааны хүмүүс оршин суудаг 11 сум байгаа. Сартуул хүмүүсийг суурьшмал эсвэл нүүдлийн хүмүүс үү гэдгийн ялгааг "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" номын нэгдүгээр ботид гаргаж өгсөн. Хоёрдугаар ботид Сартуул хошууны мянган тайжийн тухай гарна. Гуравдугаар ботид 1929 оны Сартуул хошууны хүн ам, малын тооллогын тухай мэдээлэл багтсан. Энэхүү ном нь дараагийн үеийнхэнд судалгааны эх сурвалж болох чухал баримт бичиг юм" хэмээн онцлон хэлсэн юм.

Д.Өлзий