Бялдаржуулах төвүүдээр залуус 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-28 12:13:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучууд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 бялдаржуулах төвөөр 10-50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болсон талаар өнөөдөр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ), “Монголын бодибилдинг, фитнесийн холбоо" мэдээлэв.

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хорт зуршлаас ангид байх боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх байгууллагууд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд нийслэлийн залуучууд “Монголын бодибилдинг, фитнесийн холбоо"-ны гишүүн 22 бялдаржуулах төвөөр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгааг НЗХГ-ын дарга С.Сүх-Очир хэллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжиж буй дээрх байгууллагуудын хаягт “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” гэсэн 1-5 одтой самбар байршуулах аж. Ингэснээр нэг одтой фитнесс клубээр 10, таван одтой бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Ийнхүү өнөөдрөөс нийслэлийн залуучууд өдрийн цагаар буюу 10.00-17.00 цагт доорх нэр бүхий 22 төвд хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломж бүрдлээ.


Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news