Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-26 22:14:06
Дорноговь /МОНЦАМЭ/. Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 10 буюу хоёрдугаар сарын  26-нд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс нутгийн  ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ахмадуудаа хүндэтгэх үүднээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг золголтыг Сайншанд, Замын-Үүдэд зохион байгуулж УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан болон аймгийн удирдлагууд 60-аас дээш насны ахмадуудад гарын бэлэг гардуулсан байна.
Зөвхөн Замын-Үүдэд 55-аас дээш насны 400 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр аймгийн Дэчинчойнхорлин хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ тэргүүтэй лам хуврагууд Шороон нохой жилийн засал ном айлдав.
Х.Эрдэнэбулган
Related news