Чингэлтэй дүүрэг, Баян-Овоо сум хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.
Санамж бичгийг байгуулснаар Баян-Овоо сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗДТГ, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.
Мөн энэ үеэр Чингэлтэй дүүргийн 1, 8, 13, 19 дүгээр хороо, Баян-Овоо сумын Дэлгэрхаан, Наран, Сүмбэр, Жавхлант багууд хамтын ажиллагааныхаа суурийг тавьж, шефийн харилцаа тогтоосон байна.
Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдал, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортыг дэмжин ажиллаж буй туршлага, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга, “Монгол Улсын хөгжлийн түүчээ дэлхийд өрсөлдөх Чингэлтэйчүүд” илтгэл, тус дүүрэгт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, мэдээллийг сонордуулжээ.
Боловсролын салбарын төлөөллүүд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, сургалт, семинар, лекц зохион байгуулсан байна. Уг харилцан туршлага солилцох сургалт, семинарт Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэг болон Хэнтий аймгийн БСУГ, цэцэрлэгийн багш удирдлагууд, Бэрх, Батноров, Норовлин, Баянхутаг, Мөрөн сумд болон Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын цэцэрлэг, ЕБС-ийн нийт 140 гаруй удирдлага, багш нар, 37 эцэг эх, 30 хүүхэд оролцсон байна. Мөн Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн өмчийн цэцэрлэгүүдээс Баян-Овоо сумын цэцэрлэгт 600 мянган төгрөгийн ном, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн хандивлажээ.
Баян-Овоо сумын хувьд 2008 онд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгтэй түншлэн ажиллах гэрээг байгуулснаар эхлэн, улмаар 2010 онд тус дүүргийн 50 дугаар бүрэн дунд сургуультай хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй ажээ.

Д.Одонтунгалаг