Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудыг 2018-2019 онд багтаан Яармаг руу нүүлгэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр болсон "Хот бас сэтгүүлч" зангиагүй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдлээ.
Жил бүр уламжлал болсон уулзалтаар Хотын удирдлагууд Нийслэлээ хэрхэн хөгжүүлэх, хийж буй ажлаа олон нийтэд тайлагнах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулдаг.
Өнөөдөр болсон уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд төр, захиргааны байгууллагуудыг хотоос гаргахаар төлөвлөж буйгаа шийдвэртэй мэдэгдсэн. Үүнд НЗДТГ, НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн харъяа байгууллагууд, хэрэгжүүлэгч 33 агентлагт нийт 3500 гаруй төрийн албан хаагчийг яармаг руу нүүлгэнэ гэлээ. Мөн дээрх байгууллагуудаар өдөрт 30 мянга гаруй иргэн тогтмол үйлчлүүлдэг тул нүүлснээр хотын төвийг зорих иргэдийн тоо буурч, замын түгжрэл буурна, Яармаг орчмыг худалдаа, эдийн засгийн төв болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Яармагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хангалттай хийснээс гадна хүн ам шигүү суурьшаагүй тул газар чөлөөлөх шаардлагагүй. Энэ асуудлыг удахгүй НИТХ-ын хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн гэлээ.

Нийслэлийн удирдлага солигдоод 1.5 жилийн хугацаа өнгөрч байна. Шинээр томилогдсон нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд бодлого, санхүүгийн алдаа, дутагдлыг зөв голдиролд оруулах чиглэлд анхаарч, зорьсондоо хүрсэн гэдгийг Хотын дарга онцлов. Мөн бага мөнгөөр томоохон зорилтуудыг хэрэгжүүлсэн он жилүүд өнгөрсөн гэдгийг дурьдаад Улаанбаатар хотын агаарын бохирирдлыг бууруулах шийдлийн талаар танилцуулав.

Агаарын бохирдолтой тэмцэхэд эхний ээлжинд 500 сая ам.доллар шаардлагатай
Хотын дарга нийслэлийн иргэн бүрийн санааг зовоож буй агаарын бохирдлыг бууруулах боломж нөхцөл, шийдлийн талаар саяхан Засгийн газрын хуралдаан болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ. Тэрбээр, 2018 онд утаатай тэмцэх чиглэлд томоохон арга хэмжээ авах жил болно гэж үзэж байгаа аж. Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахад гурван үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зөвхөн орон сууцжуулах эсхүл цахилгаан халаагуурт шилжих зэрэг нэг талын бодлого баримтлахгүй. Харин агаарын бохирдолтой тэмцэхэд бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Нэгдүгээрт, богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болсон гэр хорооллын 202 мянга 495 өрхийг энэ жилдээ багтаж хийгээр хангах, орон сууцжуулах боломжгүй. Мөн бүх айлыг цахилгаан халаагуураар хангах эрчим хүчний систем байхгүй. Тиймээс эхний ээлжинд 1-2 бүсийн 20 мянган өрхийн нүүрсний хэрэглээг цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг энэ онд зохион байгуулна. Харин 3-4 бүст монгол ахуйд тохирсон сайжруулсан түлш, зуухны хэрэглээг нэвтрүүлнэ. Зуух, сайжруулсан түлшний асуудал ярихад хүн бүр эсэргүүцдэг. Гэхдээ хичнээн шүүмжилсэн ч эхний ээлжинд ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэдгийг Хотын дарга хэллээ. Мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү агентлаг болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын алба хаагчид мэргэжлийн хяналтын байцаагчтай ижил статустай ажиллана. Харин нийслэлийн өрхүүдийг хийн хэрэгцээнд нэвтрүүлэх, орон сууцжуулах ажил эцсийн зорилт байх юм.

БОАЖЯ, НЗДТГ зэрэг байгууллагуудаас Засгийн газарт танилцуулсан саналаар агаарын бохирдолтой тэмцэхэд эхний ээлжинд 500 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж.
Үүний 198 тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Агаарын бохирдолтой тэмцэх тогтоол баталсан бөгөөд удахгүй Засгийн газраас энэ чиглэлд тогтоол гаргахаар ажиллаж байгаа аж.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг задлах бодлого баримтлах юм. Нийслэлийн бүх асуудал хэт төвлөрлөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, анх 500 мянган хүн ам амьдрах төлөвлөгөөтэй байгуулсан Улаанбаатар хотод эдүгээ 1 сая 370 мянган иргэн аж төрж байна. Тухайн үед дэд бүтэц, инженерийн хангаж муу зэргээр нийслэл энэ хэмжээний хүн амыг хүлээн авах бэлтгэлгүй байсан юм. Тиймээс Улаанбаатар хотыг задлах буюу дагуул хот байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар дагуул хотыг Багануур, Зуун мод, Налайх, Багахангай болон Майдар төсөл, шинэ нисэх буудлын орчимд байгуулна. Үүнд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд дэд бүтцэд холбогдсон, хүн ам суурьшсан буй хотуудаа дэмжих юм. Мөн их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр ХААИС болон ШУТИС-ийг хотоос шууд нүүлгэхэд хүндрэлтэй тул энэ чиглэлд бодлого боловсруулж, нарийн төлөвлөх шаардлагатай гэж байв.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Их дээд сургуулиудыг хотоос гаргахад хамгийн түрүүнд тулгамдах асуудал бол багш нарын байр. Миний зүгээс энэ чиглэлд хэд хэдэн шийдэл санал болгож байгаа. Тухайлбал, Дархан-Уул аймагт ХААИС-ийн харъяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн бий. Энд хичээлийн байр, оюутны байр болон дадлага хийх боломжтой тул ХААИС-ийг тийш шилжүүлэх боломж бий. Харин багш нарыг тухайн аймагт барьсан орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамрах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Мөн Эрдэнэт хотод МУИС, ШУТИС-ийн салбар сургууль бий. Тэнд мөн л хичээлийн болон оюутны байр бэлэн байдаг. Багануур дүүрэгт Оюутны хотхон байгуулах газар бий. Тэнд ШУТИС-ийн Барилга, инженерийн сургуулийнхны тусламжтай барилга барьж, бусад сургуулиудыг шилжүүлэх боломжтой” гэлээ.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Иргэдийг орон сууцжуулахгүйгээр агаарын бохирдлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс түрээсийн болон орлогод нийцсэн орон сууц барих нь хотын удирдлагуудын зайлшгүй хийх ажлын нэг. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ханын материалд 1008 айлын орон сууц барина. Энэ орон сууцанд газраа чөлөөлсөн айлуудыг оруулах зэргээр гэр хорооллын өрхүүдийг 1000, 1000-аар нь орон сууцжуулах боломжтой хэмээн үзэж байна. Мөн 200-500 айлын дунд дэд бүтцийн төв байгуулах буюу “Сервис центр” төсөл хэрэгжүүлэх юм. Нийслэлд нийт 11 байршил “Сервис центр” байгуулахаар төлөвлөснөөс энэ оны 11 дүгээр сард багтаан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд загвар төв нэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Дээрх байршлын иргэд өөрсдөө нэгдэж, гарын үсгээ цуглуулан НЗДТГ-т хүсэлт ирүүлсэн тул төслийг Чингэлтэй дүүргийн энэ хороонд хэрэгжүүлж байгаа юм. Мөн НЗДТГ-аас БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ-ыг дээрх байршлуудаас сонгон, тус бүр нэг “Сервис центр” байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Нэг айлыг 40 ам дөрвөлжин метр орон сууцанд ороход 90 сая төгрөгийн зардал гарна. “Сервис центр” төслөөр нэг айлыг дулаан, халуун хүйтэн ус, бохирын шугамтай холбоход ойролцоогоор улсын төсвөөс 60 сая төгрөг шаардлагатай аж. Харин айл өрхүүд байшингаа дулаалах, гудамж дагуу явж буй дулаанаас өөрийн сууцандаа татах шугам сүлжээний зардлыг өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. Түүнчлэн “Сервис центр”-т холбогдсон өрхийн сарын төлбөр 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцож байна гэлээ.
Нийслэлийг орон сууцжуулахад тулгамддаг гол асуудал нь газар чөлөөлөлт буюу иргэдийн газрыг худалдан авах юм. Маш олон төсөл газар чөлөөлөлтөөс үүдэн зогсонги байдалд орсон байна. Өөрөөр хэлбэл, нэг иргэн худалдааны 2 давхар жижиг байшингаа 200 сая төгрөгөөр үнэлдэг нь аж ахуйн нэгж болон нийслэлийг санхүүгийн хүндрэлд оруулдаг гэдгийг Хотын дарга учирлаж байлаа.
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлууд 2020 он гэхэд шийдлээ олно
Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлууд 2020 он гэхэд тодорхой шийдлээ олсон байх боломжтой гэдгийг хотын дарга хэллээ. Тухайлбал, улсын 2 дугаар төв эмнэлгийн дэргэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төв барьж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтад орох боломтой аж.Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Батоникийн цэцэрлэгт хүрээлэнд барьж буй эмчилгээний төв байна. Түүнчлэн дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт барьж байгаа бөгөөд мөн энэ онд ашиглалтад хүлээн авна. Энэ төрлийн эмнэлгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт байгуулахаар төлөвлөсөн. Мөн Хоёрдугаар төрөхийг яармагт барьж буй эмнэлэгтэй нэгтгэнэ. Харин 2 дугаар төрхийн эмнэлгийн газар дээр Улаанбаатар хотын хүүхдийн нэгдсэн амбулатори барихаар төлөвлөжээ. Мөн Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн нэгдсэн эмнэлэг байгуулах, 20 хороонд жишиг өрхийн эмнэлэгтэй болно. Энэ бүх ажлыг амжилттай хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэнэ хэмээн үзэж байна. Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд хэд хэдэн эмнэлгийн гадна талбайг тохижуулсан. Энэ жил улсын гуравдугаар шатлалын бүх эмнэлгийн гадна талбай, дүүргийн эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг хийх юм. Ингэснээр иргэд эрүүл мэндийн байгууллагаар ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно
Нийслэлийн удирдлагууд энэ онд багтаан гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд улсын төсвөөр 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөх юм. Ингэснээр 2-5 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд удахгүй барилгын тендерийг зарлах аж.
Хотын дарга С.Батболд, “Би Москва хотод ажлын айлчлал хийж байхдаа нэг зүйлд атаархаж байлаа. Тус хотын бүх сургууль нэг ээлжтэй. Хүүхдүүд нь хичээлийнхээ дараа өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Монгол Улс цаашдаа энэ системд шилжинэ. Одоохондоо сургуулиудыг хоёр ээлжтэй болгоход анхаарна. Харин бага насны хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулсан улс орон байхгүй. Улаанбаатар хот 2016 онд нийт хүүхдийнхээ 69 хувийг цэцэрлэгт хамруулж байсан бол энэ онд 77.9 болгож өсгөж чадсан. Ирэх жил 85 хувьд хүргэнэ. Энэ онд ЖАЙКА, БНХАУ-ын Засгийн газар, АХБ-ны тусламжаар хэд хэдэн сургууль, цэцэрлэг барина. Тиймээс эдгээр сургуульд ажиллах багш нараа бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Нэг хүндрэлтэй асуудал байгаа нь нөгөө л газар чөлөөлөлтийн асуудал. Энэ онд газар чөлөөлөлтөд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашдаа нийгэм, соёлын барилга барихдаа газар чөлөөлөх асуудлыг Засгийн газартай хамтран шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэл хамаг мөнгөө газар чөлөөлөлтөд өгч дуусах нь” гэлээ.

Аж үйлдвэрлэлд тулгуурласан ажлын байр бий болгоно
Улаанбаатар хотын өмнө тулгамдсан нэг асуудал нь ажлын байр. Өнөөдрийн бүх бэрхшээлийн эх үүсвэр ядууралтай холбоотой хэмээн Хотын дарга онцлов. Улаанбаатар хотод үйлчилгээний салбар дийлэнх ажлын байрыг бий болгож байгаа. Цаашдаа аж үйлдвэрлэлд тулгуурласан ажлын байр бий болгох нь туйлын чухал.
Тэрбээр, “Биднийг хүүхэд байхад автобус дүүрэн хүмүүс өглөө ажилдаа яваад, орой ирдэг байсан. Энэ үеийг бид эгүүлэн авч ирэх хэрэгтэй. Орлоготой болчихвол хүмүүс нүүрс, дугуй түлэхгүй. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч буурна. Тэгэхээр бүх асуудлаа шийдвэрлэхийн тулд иргэдийг ажилтай, орлоготой болгох ёстой. Үүний хамгийн гол шийдэл нь үйлдвэр, технологийн паркуудыг хөгжүүлэх юм. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үедээ Багануур, Эмээлт, Налайхын үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн байна” гэв.

Улаанбаатар хот 2025 он гэхэд метротой болно
Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд хэд хэдэн төсөл, хөтөлбөр боловсруулсан ч хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Тухайлбал, АХБ-тай хамтран хэрэгжүүлэх BRT буюу тусгай замын автобус төслийг олон жил ярьсан. Өнгөрсөн оноос идэвхжиж эхэлж байна. Хотын даргын зүгээс Улаанбаатар хотыг 2025 оноос метротой болгохоор төлөвлөж буйгаа хэллээ. Дэлхийн бүх хотууд B1-B3 давхар газар доогуурх метротой, тэнд бас амьдрал байна. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Иргэдийг нийтийн тээврээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх, замын түгжрэлийг бууруулахад газар доогуурх метро чухал үүрэгтэй. Түүнчлэн нийслэлээс нийтийн тээвэрт явж буй автобусуудыг шатахуун бус хийгээр ажилладаг болох төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах нэг боломж гэдгийг онцлов.
Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил
Нийслэлийн удирдлагууд 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. XX зуунд аж үйлдвэржилтээрээ өрсөлддөг байсан дэлхийн хотууд XXI зуунд иргэдийнхээ амьдрах орчныг хэрхэн сайжруулснаар өрсөлдөх болсон. Тиймээс Улаанбаатар хот ч энэ жишгийг даган, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа юм. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс эхлээд хот тохижилтод ихээхэн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна. Орон нутгийн зарим сумдын газар зохион байгуулалт, хашааны өнгө үзэмж нь нийслэлийн хороодоос хэд дахин илүү байдаг. Тиймээс нийслэлийн өнгө төрхийг сайжруулахад зөвхөн төрийн байгууллагууд ажиллах бус иргэдийн оролцоог хангах чиглэлд бодлого боловсруулах юм. Тухайлбал, иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулсан шилдэг дүүрэг, хороог урамшуулах аж.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга болон хотын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Асуулт, хариултыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэх болно.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ