Барилгын тусгай зөвшөөрлийг цахимжуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найман Засгийн газрыг дамжин шийдлээ хүлээж байсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Тус программ нь олон шат дамжлага дамждаг байсан ажлын ачааллыг багасгах, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн тухай мэдээллийг БСШУСЯ, ОӨУБЕГ, НДЕГ зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулган, шалгах боломж бүрдэх томоохон шинэчлэл юм.
Ашиглалтад хүлээн авах ёслолд БХБ-ын сайд Х.Баделхан, дэд сайд Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Соёмбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцлоо.

Ч.Ариунболд