Татвар, шимтгэлийн нэмэгдлийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөлд үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-18 08:59:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн тэтгэвэрт гарах нас болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээний нэмэгдлийн нийгэмд үзүүлж буй нөлөөллийг судлах ХНЯ, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсэг энэ сарын 20-нд дүгнэлтээ гаргана.

МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон татвар, шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж энэ сарын 12-нд орон даяар жагсаал зохион байгуулсан. Үүний дараа Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, дээрх ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийг ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Л.Мөнхзул даргалж байгаа бол МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг дэд даргаар ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 20-нд дүгнэлт болон санал, зөвлөмжүүдээ бүрэн боловсруулж, гурван талт үндэсний хорооны хуралдаанд танилцуулна.

Ч.Ариунболд
Related news