“Скай ресорт” цанын баазад 1000 хүүхэд үнэ төлбөргүй тоглуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-18 08:46:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад үнэ төлбөргүй тоглуулах болжээ.

Бүтэн өнчин, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдиг хамруулах энэхүү үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 19 болон ирэх долоо хоногийн баасан гарагт зохион байгуулах юм.
Монгол Улсын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн хэмжээнээс 6-7 дахин их байна. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинөөс хамгаалах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Ч.Ариунболд
Related news