100 хүүхдийн цэцэрлэгт 200 гаруй хүүхэд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ундраа цэцэрлэг ачааллаа хоёр дахин хэтрүүлэн ажиллаж байна.
Тус цэцэрлэг 100 хүүхдийн багтаамжтай шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр 210 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулж байгаа аж. Энэ нь цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох зай талбай, нэг багшид очих ачаалал хоёр дахин хэтэрсэн гэсэн үг юм.
Нөхцөл байдлаас үүдээд бүлгийн тоог нэмэх шаардлага үүссэн тул тус цэцэрлэгийн дуу хөгжмийн танхимыг үндсэн бүлэг болгон ашиглаж, цэцэрлэгийн хашаанд хоёр гэр барьж, хүүхдүүдээ авч байна. Гэтэл 2-5 насны цэцэрлэгийн насны хүүхдийн тоо сумын хэмжээнд 500 аль хэдийнэ хүрчээ. Тиймээс тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үүнд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага байгааг сумын иргэд хэлж байна.
Б.Мөнхзул

Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days