Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-10 13:41:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар (НАББГ)2аас танилцуулгыг сонсож байна.

Улаанбаатар хотод нийт 202.4 мянган өрх байгаагаас 105.7 мянга нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд оршин сууцж байна. Гэр хорооллын өрхүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Тиймээс НАББГ-аас гэрийн дулаалгыг сайжруулах, цахилгаан халаагуур суурилуулах, сайжруулсан түлш хэрэглэх, сайжруулсан зуух тараах зэрэг ажлуудыг хийж байгааг холбогдох албаныхан танилцуулав.

НАББГ-аас хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээнүүд нь агаарын бохирдлыг бууруулах оновчтой шийдэл болж чадахгүй байгааг тэргүүлэгчид шүүмжлэв. Цаашид иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, дэд бүтцийг бий болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн саналыг мэн хэлж байлаа. Тэргүүлэгчдийн хурал үргэлжилж байна.
Ч.Ариунболд
Related news