Оюутнууд ирэх сарын нэгэн хүртэл нийтийн тээврээр 500 төгрөгөөр зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна.
Учир нь "Улаанбаатар смарт карт" компаниас оюутны амралттай холбогдуулан нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарлажээ. Энэхүү хязгаарлалт нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.
Дашрамд дурдахад “Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлсэн байна.