162 тн бодис цацаж хальтиргаа үүсэхээс сэргийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-31 20:16:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цас орсонтой холбогдуулан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчид нийтийн эзэмшлийн авто болон явган замын цасыг цэвэрлэж арилгаж тээвэрлэх ажлыг хийж байна. 

Энэ сарын 29-нөөс авто замын нуухны цэвэрлэгээнд 17 зам цэвэрлэгээний машин,  зориулалтын бодис цацах 9  машин, хог тээврийн 20 машин Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Дүнжингарав, Сонсголон, Баянхошуу, Өлзийтийн зам, Наадамчдын зам, Шар хар зэрэг хариуцсан зам талбайн 19 чиглэлд ажиллаж, нийт 162 тонн бодис цацан хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлжээ. 

Явган замын цэвэрлэгээнд 351 зам талбайн үйлчлэгч ажиллаж байгаа бөгөөд бичил механик шүүр, цас үлээгчийг тогтмол ашиглаж байгаа аж.
Related news