Монгол, Хятадын автозамын боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-12-29 15:35:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр болон шинэ жилийн баяраар Монгол, Хятадын автозамын боомтууд ажиллахгүй.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн амралтын өдөр ажилладаггүй. Энэ дагуу Замын-Үүд авто замын боомт 2017 оны 12 дугаар сарын 29, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус амарна.
Харин Буянт-Ухаа агаарын замын боомт Олон улсын нислэгийн хуваарийн дагуу, Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт Олон улсын галт тэргийн цагийн хуваарийн дагуу, Алтанбулаг замын боомт амралтгүйгээр ажиллах юм.
 
Н.Туяа 
Related news