Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийн төлөө тууштай тэмцэнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар мэдээлэл хийв.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сарын хугацаанд эрчимтэй тэмцэл өрнүүлсэн. Үүний үр дүнд багш бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Бид анх тавьсан шаардлага болох багш нарын цалинш 1.6 сая төгрөгт хүргэхийн төлөө тууштай тэмцэнэ.
Харин МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Тухайлбал, МҮЭХ нэг өдрийн ажил хаялт зохион байгуулсан. Тухайн үед Засгийн газраас хэлэлцээр хийх санал тавьж, ажил хаялт зогссон. Үүнээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч бодитой үр дүнд хүрэхгүй байна" гэлээ.

Ч.Ариунболд