"Сүү" ХК малчдаас авдаг сүүнийхээ үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-28 12:34:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сүү" ХК өчигдрөөс эхлэн малчид фермерүүдээс авдаг сүүнийхээ үнийг литр тутамд 200 төгрөг болгож нэмлээ.

Өнгөрөгч зун гандуу цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй өвс, хивэг тэжээлийн нөөц багасч, улмаар үнэ өссөн. Зарим газарт малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасч өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой тус компани ийнхүү малчид фермерүүдээ дэмжихээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус компани одоогийн байдлаар 2500 бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж бөгөөд жилийн дөрвөн улиралд малчны хотноос шинэ сүү татан авч, үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг аж.
Б.Туул
Related news