Шинэ жилийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-27 10:34:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн алба (ЗЦА)-наас мэдээлэв.

Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг ихээр зорьдог тул ЗЦА-наас хөдөлгөөний зохицуулалт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Мөн ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа гулгаанаас болгоомжилж техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.

Ч.Ариунболд
 
Related news