Таван сумын 500 малчин өрхийг болзошгүй гамшгийн эрсдлээс хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас зудын эрсдэл үүсэх нь тодорхой болсон 5 сум тус бүрээс 100 малчин өрхийг болзошгүй гамшгийн эрсдлийг бууруулахад тусламж үзүүлэхээр боллоо.
Тодруулбал тус байгууллагын “Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан”-гийн 290.0 мянган ам. долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэх юм. Хонин толгойд шилжүүлснээр 100-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй гэсэн үзүүлэлтээр малчдыг дээрх төсөлд хамруулах аж.

Малчид байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас амьжиргаагаа залгуулдаг гол эх үүсвэр болсон мал сүргээ алдаж сэтгэл санаа, нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учирсан үед Зудын гамшигт нэрвэгдлээ гэж Засгийн Газраас олон улсын хүмүүнлэгийн тусламж хүсдэг жишгийг эвдэхээр дээрх төслийг хэрэгжүүлж буйг албаныхан онцлов.
Засгийн газар 2017 оны зуны гангийн үнэлгээг хийж, сүүлийн 50 гаруй жилд тохиолдож байгаагүй их хуурайшилттай байсныг тодотгон 2017-2018 оны бэлчээрийн даацыг тодорхойлсон. Өнгөрөгч 11 дүгээр сард УЦУОШГ-аас зудын эрсдлийн зураглал, мэдээг гаргасан нь НҮБ-ын ХХААБ-аас болзошгүй зудын эрсдлийг бууруулахад эртнээс хариу арга хэмжээ авах сэдлийг өгчээ.

Төслийг Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг хамруулах аж.
Сонгогдсон малчин өрхүүдэд малд нь зориулан өвс тэжээл болон өрхийн хэрэгцээнд нэн шаардлагатай зүйлс авахад зориулан бэлэн мөнгө өгөх юм байна. Түүнчлэн төсөлд хамрагдаж буй 500 малчин өрх тус бүрээс чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн хонь, ямааны гулууз махыг худалдан авч, хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох юм.
Тодруулбал Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Завхан аймгийн төв–Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгох бол бусад 4 сумын нийт 400 өрхөөс цуглуулсан махыг Улаанбаатар хотын 7 дүүргийн 400 өрхөд олгох ажээ. Төсөлд хамрагдаж махаа нийлүүлсэн малчдад махных нь үнийг арилжааны банкин дахь дансаар ирэх сарын эхний 10 хоногт багтаан олгох юм байна.
Б.Заяа