Улсын хэмжээний жонш олборлолтын 15 хүртэлх хувийг Бор-Өндөр сум эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын сүүлийн гурван жилийн тайлангаар Бор-Өндөр сумын жонш олборлолт 78 мянган тоннд хүрчээ. Энэ нь улсын хэмжээний жонш олборлолтын 15 хүртэлх хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм.
Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Монголросцветмет буюу Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр сүүлийн гурван жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна. Тус компанийн жонш олборлолт 2014 онд 25 мянган тонн, 2015 онд 35 мянган тонн байсан бол 2016 онд 18 мянган тонн болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч онд тус компанийн олборлолт улсын хэмжээний жонш олборлолтын 8.9 хувийг эзэлсэн байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлан нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт уул уурхайн компанийг хамруулахыг зорьдог. Жил бүрийн тайланд компаниуд олборлолт, борлуулалтын хэмжээ, дүн, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд сум, орон нутагт үзүүлсэн хандив, дэмжлэгийн мэдээлэл, байгаль орчны нөхөн сэргээлт, барьцаа хөрөнгийн хэмжээ, ашиг хүртэгч эздийн мэдээлэл болон орон нутгийн иргэдэд ажил олгосон байдлаа тайлагнан хүргүүлдэг. Тийнхүү компаниудаас ирүүлсэн мэдээллийг ОҮИТБС олон улсын, хөндлөнгийн аудитаар шалгуулж, үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэхийг зорьдог ажээ.

Д.Одонтунгалаг