“Аэромонголиа” Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай аймаг руу нислэг үйлдэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-18 16:45:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ИНЕГ-аас орон нутгийн чиглэлд буюу Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай аймаг руу нислэг үйлдэж эхэлснийг мэдээллээ.

Тодруулбал Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн рүү болон Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.
Дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ хэмээн заасны дагуу ийнхүү орон нутагт нислэг үйлдэж эхэлжээ.

Нислэгийг “Аэромонголиа” авиа компани үйлдэж буй бөгөөд тус авиа компанид нөхөн олговор олгох юм байна.Тийзийн үнийн хувьд Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд талдаа 119 мянган төгрөг  бол 2 талдаа 238 мянга, Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд талдаа 125 мянган төгрөг, 2 талдаа 250 мянган төгрөг, Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 166 мянган төгрөг, 2 талдаа 332 мянган төгрөг юм байна.
Б.Заяа
Related news