Зочид буудлын үйлчилгээнд тавих шаардлага, стандартыг шинэчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ирэх оны нэгдүгээр сарын 20 хүртэл шинээр олгохгүй болсон талаар Нийслэлийн аялал жуулчлалын газар (НАЖГ)-аас мэдээлэв.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудын үйл ажиллагаа стандартын шаардлага хангадаггүйгээс гадна гэмт хэрэг зөрчил гарах, архидан согтуурах орчин нөхцлийг бүрдүүлдэг зэрэг шүүмжлэл дагуулах болсон. Тиймээс НАЖГ-аас зочид буудал, дэн буудлын ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Шшинэ стандарт, шаардлагыг батлан хэрэгжүүлэх хүртэл зөвшөөрөл шинээр олгохгүй аж. Мөн хугацаанд зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгахгүй юм.

Ч.Ариунболд