Залуу судлаачид бүтээлээрээ өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ-ноос зохион байгуулж буй “Залуучууд судлал” үндэсний эрдэм шинжилгээний хурлын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 8-нд болно.
Энэ жилийн хувьд 70 гаруй судлаач “Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц”, “Хэрэглээгүй боловсрол”, “Эрх бол хөгжихүйн үндэс”, “Ажил олгогчид юу хүсдэг вэ”, “Жендерийн мэдрэмжтэй залуу”, “Залуучуудын нийгмийн оролцоо” сэдвүүдийн хүрээнд материалаа ирүүлсэн байна. Анхан шатны буюу бичгийн шатны шалгаруулалт өнөөдөр болж эцсийн шатанд тунаж үлдэх бүтээлүүдийг тодруулж байна.
Эцсийн шатны шалгаруулалтаар эхний гурван байраас гадна тусгай байрын 3 илтгэлийг тус тус шалгаруулна. Дашрамд дурдахад тус эрдэм шинжилгээний хурал нь үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд салбар бүрийн нийгмийн төлөөллүүд бүтээлээрээ оролцож, залуучууд судлалыг хөгжүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаараа онцлог юм. Мөн эцсийн шатны шалгаруулалтад оюутан залуус, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн салбарынхан нээлттэй оролцох боломжтой аж.

Б.Туул
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days