Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/.Ази тив, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцож, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Хэнтий аймгийн харъяат тамирчдадаа тус аймгийн удирдлагууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал, Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн зуун буудалт даамын тэмцээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат өсвөрийн шигшээ багийн Даамын спортын тамирчин, Олон Улсын дэлхийн холбооны дэд мастер Г.Дүүрэнбилэг үндсэн, рапид, блиц гэсэн төрөлд гурван мөнгө, Польш улсын Дабки хотноо зохион байгуулагдсан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах зуун буудалт /турк, үндсэн/ даамын хоёр төрөлд оролцож, алт, хүрэл медаль, ОХУ-д зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэрлэн сумын тамирчин Б.Саранхүү хоёр төрөлд оролцож алт, мөнгөн медаль тус тус хүртэж, бахдам сайхан амжилт гаргасан юм.
Хэнтий аймгийн удирдлагууд Баянмөнх сумын харъяат өсвөрийн шигшээ багийн Даамын спортын тамирчин, Олон Улсын дэлхийн холбооны дэд мастер Г.Дүүрэнбилэгийг “Хан Хэнтийн алдартан” тэмдэг, аймгийн ИТХ-ын даргын “Хүндэтгэл” мөнгөн шагналаар, Хэрлэн сумын тамирчин спортын мастер Б.Саранхүүг “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр, дасгалжуулагч багш, Биеийн тамирын тэргүүний ажилтан, спортын мастер Г.Бүрэнболдыг “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, оюуны спортдоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Д.Одонтунгалаг