Хэрлэн сумын Төрийн сан 93 хувьтай дүгнэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төрийн сангийн хэлтсээс хийсэн дотоод хяналт шалгалтаар Хэрлэн сум буюу Чингис хотын Төрийн сангийн үйл ажиллагаа 93 хувьтай дүгнэгдлээ.
Тус аймгийн төрийн сангаас уг дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа, Хэнтий аймгийн ЗДТГ-ын даргын баталсан удирдамжид заасны дагуу 2017 оны эхний 10 сарын мемориалын баримт, төсөвт байгууллагуудын гарын үсгийн баталгааны бүрдэл, төсөвт байгууллагуудад эрх олгосон нэмэлт санхүүжилт, улс болон орон нутгийн төсвөөс олгосон урсгал санхүүжилт зэргийг шалгажээ.
Мөн Хэрлэн сумын ЗДТГ, Хан Хэнтий цогцолбор сургууль, Хэрлэн дөрөвдүгээр сургууль, Зургаадугаар цэцэрлэг, Тахилгат тосгоны ЗАА, Хүн эмнэлэг зэрэг байгууллагын 2017 оны эхний есөн сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, нягтлан бодох бүртгэлийг өдөр тутам хөтөлдөг эсэх, эд хариуцагч тайлангаа цаг хугацаандаа гаргаж тайлагнадаг эсэхэд хяналтыг хэрэгжүүлж ажиллажээ.
Тодруулбал, Төлбөр тооцоо, системийн тооцоо, санхүүжилт тайлагналт гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэж, холбогдох зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.

Д.Одонтунгалаг