Сумын ИТХ-ын төлөөлөгчид хяналт үнэлгээ хийх мэдлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумын “ИТХ-ын төлөөлөгчдийн хяналт хийх чадавхийг нэмэгдүүлэх нь" төсөл өнгөрөгч наймдугаар сараас эхлэн хэрэгжжээ.
Төслийн явцад Мөрөн сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт, хайгуул, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 19 компаниудаас дөрвөн компанийг сонгон үйл ажиллагаанд нь хяналт, шинжилгээ үнэлгээг тусгай аргачлал, үзүүлэлтийн дагуу хийсэн байна. Ингэснээр сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тогтвортой хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.
Хяналт шинжилгээ хийх ажлын хүрээнд "Бэрх уул" ХХК-ийн Чандганы нүүрсний уурхайн үйл ажиллагааг 27 үзүүлэлтээр дүгнэхэд 81 оноо авахаас 75 оноо авч 92.6 хувьтай, хайрганы "Харгуй" ТӨХК-ийг 24 үзүүлэлтээр дүгнэхэд 72 оноо авахаас 60 оноо авч 83.5 хувьтай, нөхөн сэргээлтийн “Блю гоулд” ХХК-ийг 10 үзүүлэлтээр дүгнэхэд 90 хувьтай тус тус үнэлэгдсэн аж. Төслийн багийнхан холбогдох компаниудад цаашид хэрэгжүүлэн ажиллах ажлын талаар зөвлөмж, санал дүгнэлт хүргүүлэн ажилласан байна.
Төслийн үр дүнд Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчид уул уурхайн салбарт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохих мэдлэг чадавхтай болж, хяналт үнэлгээ хийх ажлын арга зүйд суралцсан юм. Түүнчлэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг компанид хяналт шинжилгээ хийх үнэлгээний үзүүлэлт аргачлалыг төслийн багийн гишүүд бие даан боловсруулж сурсны дээр хурлын байгууллага, орон нутгийн компаниудын харилцаа, хамтын ажиллагаа сайжирсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.
Дээрх төслийг УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Д.Одонтунгалаг