Зээлээр мал авсан малчдыг сургалтад хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Залуу малчин өрхүүдэд мал маллагааны арга ажиллагаа болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох сургалт Чингис хотноо боллоо.
Сургалтад оролцогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, малчдын хөдөлмөр эрхлэлт, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ноос арьс ширний урамшуулал, малын болон гэнэтийн ослын даатгал зэрэг сэдвүүдээр тус аймгийн төрийн болон ТББ-ууд мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийв.
Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оны тавдугаар сард Хэнтий аймгийн 10 сум, нэг тосгоны 64 малчинд нийт 300 сая төгрөгийн зээл олгожээ. Тодруулбал, нэг малчинд 4-5 сая төгрөгийн мал олгож, хоёр жилийн дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулсан эдгээр малчдыг чадавхжуулах зорилгоор Хэнтий аймгийн ХХҮГ-аас энэхүү сургалтыг зохион байгуулсан гэлээ.
Сургалтын нээлтэд тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ХХҮГ-ын дарга С.Эрдэнэжаргал, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Баярмаа нар оролцож, малчдыг дэмжих чиглэлээр аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Д.Одонтунгалаг