У.Ганганмөрөн:Хэнтий аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч байхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жил, Хэнтий аймагт архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Хэнтий аймгийн Архивын тасаг нь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн харъяанд даргын үүрэг гүйцэтгэгч, сан хөмрөгийн эрхлэгч хавсран, архивч хоёр, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотой, цахим сангийн хоёр гэрээт ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Тус байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сан хөмрөгийн эрхлэгч У.Ганганмөрөн 2016 оны 11 дүгээр сараас эхлэн одоо хүртэл ажиллаж байгаа юм. Хуульд зааснаар аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж, аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэсэн заалттай байдаг аж.
- Юуны өмнө танай хамт олонд баярын мэнд хүргэе. Ойн хүрээнд зохион байгуулах ажлууд оны эхэнд төлөвлөгдсөн байх. Хэдийг нь хэрэгжүүлж амжаад байна вэ?
-Баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргье. Ойн арга хэмжээг зохион байгуулахаар байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө гарч, олон төрлийн ажил хийхээр төлөвлөсөн боловч санхүүгийн хүндрэлээс болоод зарим нэг ажлуудыг зохион байгуулж чадахгүй болоод байгаа.
- Зүүн бүсийн урлаг, спортын тэмцээндээ танай хамт олон амжилттай оролцсон. Одоо хоёрдугаар шатны шалгаруулалтандаа бэлтгэж байна уу?
-Ойтой холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар улсын хэмжээнд зургаан бүс болгон хувааж, зүүн бүсийн тэмцээнийг Дорнод аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Урлаг, спортын наадам, “Архивч 2017” ажил мэргэжлийн тэмцээнд манай аймгийн төвийн 12 байгууллага, хөдөө сумын таван байгууллагаас бүрдсэн баг хамт олон амжилттай оролцож, урлаг, спортын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байр эзэлж, “ГРАНПРИ”-н эзэн болж, хоёрдугаар шатны шалгаруулалтын эрхийг аваад байна. Энэ дашрамд тус тэмцээнд оролцоход санхүүгийн туслалцаа үзүүлсэн аймгийн удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
Хоёрдугаар шатны тухайд санхүүгийн асуудал шийдэгдэхээр бэлдэнэ гэсэн товтой байна. 2017 оны 11 дүгээр сарын 28-наас хоёрдугаар шатны шалгаруулалтын тэмцээн болохоор Архивын ерөнхий газраас шийдвэр гарсан.
- Хүмүүс Архивын тасгийг түүхэн, хуучин материал хадгалдаг, лавлагаа л олгодог газар гэж ойлгох нь олон. Ер нь үйл ажиллагааны үндсэн чиглэлд нь юу юу хамаардаг вэ?
-Архивын тасаг нь Монгол Улсын Архивын тухай хууль, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, холбогдох тогтоол зааврыг мөрдлөг болгон ажиллаж, тухайн салбарын болон орон нутгийн хэмжээнд албан хэрэг хөтлөлт, архивын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг ханган ажиллах үүргийг хүлээдэг. Мөн Архивын тасаг нь архивын баримтыг хуульд заасан журмын дагуу хүлээн авч хадгалж, хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах, иргэд байгууллагад эрдэм шинжилгээ, судалгаа, лавлагаа мэдээлэл гарган өгч ажилладаг. Манайд үе үеийн ахмадууд тэтгэврээ тогтоолгохоор өөрийн ажилласан жилийн лавлагаа гаргуулахаар жилдээ 1000 гаруй иргэд хүсэлтээ гаргадаг. Нэг иргэний лавлагааг 1-5 хоногт гаргаж өгч үйлчилдэг, жилдээ 12 сая орчим төгрөгийн орлогыг Төрийн сан орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг.

Хэнтий аймгийн Архивын сан хөмрөгт 1925-2006 оны 43 мянга гаруй архивын баримт хадгалагдаж байна
-Аймгийн архивт хадгалагдаж байгаа сонин содон, түүхэн, онцлог материалуудаас танилцуулбал?
-Манай архивын сан хөмрөгт 1925-1944 оны баримтууд нь муутуу цаасан дээр хуучин монгол бичгээр бичигдсэн засаг захиргаанаас гаргаж байсан шийдвэр, үйл ажиллагааны чиглэл, захиргааны зохион байгуулалттай холбогдох зарим нэг албан бичиг, засаг захиргааны мөнгөн орлого, зарлагын данс, эд аж ахуйн бүртгэл, лам нарын бүртгэл, хүн амын бүртгэл зэрэг баримтууд хадгалагдаж байна.
-Жилдээ танайхаар хичнээн хүн үйлчлүүлдэг вэ? Судлаачид ирж ажилладаг уу?
-Манай байгууллагаар жилдээ 1000 гаруй иргэд, 60 гаруй байгууллага үйлчилгээ авдаг, судлаачид нэг их ирээд байдаггүй, аймаг сумын ой, байгууллагын ойн ном гаргах зорилгоор хаа нэг төрийн албан хаагчид архивын баримтыг судалдаг. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 2017 онд “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн монгол улсын эдийн засаг” гэсэн судалгааны ажилд зориулж, манай байгууллагын архивын баримтыг судалсан. Тэр судлаач хэлэхдээ, танай архивын баримтанд судлах мэдээлэл их байна, цаашдаа судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад маш их үнэтэй баримт болно гэсэн. Энэ тал дээр санал бодлоо солилцсон.
-Цахим архив үүсгэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явна?
-Манай байгууллага дээр Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оноос эрчимжиж, Архивын ерөнхий газраас гэрээт ажилтнуудыг цалинжуулан ажиллуулсан. Одоогоор цахим санд оруулах шаардлагатай удирдлагын баримтын 60 гаруй хувийг цахим архив үүсгэж, цахимаас зарим нэг лавлагаа үйлчилгээг иргэд, байгууллагуудад үзүүлж байна.
-Танайд Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ууд, хувь хүмүүс архивын материалаа өгч хадгалуулж болох уу? Ер нь ямар материалыг хүлээж авдаг юм бэ, төлбөртэй байдаг уу?
-Архивын тухай хуулийн 6.4.2, 6.4.3, 19.4-т заасан төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцан, байнга хадгалах баримтыг архивын хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй. Төрийн архив нь үнэ төлбөргүй хүлээн авч хадгалж хамгаалах үүргийг хүлээдэг. Хувь хүний баримтаар архив үүсгэсэн тохиолдолд гэрээ байгуулан авч хадгалж болно.
-Манай сумдын засаг захиргаад архивын тасгаар хэрхэн үйлчлүүлдэг бол?
-Сумдын захиргааны байгууллага манай архивын тасгаас лавлагаа мэдээлэл авах, архивын баримт хүлээлгэн өгөх зэргээс өөрөөр тэр болгон үйлчлүүлдэггүй.
-Хэнтий аймагт одоогоор Архивын улсын байцаагч байдаггүй гэж сонссон. Төрийн бичиг баримтад ноцтой эсвэл санаандгүй алдаа гаргасан, ажилдаа хайхрамжгүй хандсан ажилтнуудад ямар хариуцлага тооцоод явдаг юм бэ?
-Манай аймагт одоогийн байдлаар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч байхгүй байгаа. Ажлын хариуцлага алдсан албан хаагчдад тухайн байгууллагын дарга, удирдлагууд арга хэмжээ тооцон ажилладаг байх, энэ талаар манай байгууллага арга хэмжээ авч ажиллаагүй.
-Бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд заавар зөвлөгөө өгөх ажил аймгийн хэмжээнд хийгддэг үү?
-Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан манай байгууллагыг зорин ирсэн тохиолдолд бид заавар, зөвлөгөө өгч ажилладаг. Байгууллагуудаас сургалтын захиалгыг жил бүр хүлээн авч, Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд жилдээ 40-50 хүнийг чадваржуулан сургалтад байнга хамруулж байна.

“Шалгалт хийсэн байгууллагуудаас дурьдвал, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлт нь зааврын дагуу хийгдсэн байсан”
- Архив, албан хэрэг хөтлөлтөөрөө хамгийн цэгцтэй байгууллагуудаас нэрлэвэл?
-Миний бие бүх байгууллагуудаар явж үзээгүй учраас байгууллагуудын ажил ямар байгааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Шалгалт хийсэн байгууллагуудаас дурьдвал, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлт нь зааврын дагуу хийгдсэн байсан.
-Сүүлийн үед сошиал хөгжөөд хүмүүсийн ихэнх нь цахимаас мэдээлэл авах болж, байгууллагууд ч мэдээллээ фэйсбүүк хуудас, сайтдаа нийтэлдэг болсон байна. Энэ нь архив болж чадах уу?
-Цахимд тавьсан мэдээлэл архивын баримт болж чадахгүй, цаасан дээр буулгаж, архивын баримт бүрдүүлж, архивлах ажлыг шат дараатай зохион байгуулах нь зүйтэй байх.
-Та энэ салбарт 11 жил ажиллаж байгаа хүний хувьд байгууллагын удирдлагуудад ямар зөвлөмж хүргүүлэхийг хүсч байна вэ?
-Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг солихгүй байх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь зүйтэй санагддаг. Ажилтанг олон дахин сольсноор байгууллагын архивын баримт бичиг үрэгдэж үгүй болох, эмх цэгцгүй байдал үүссэн байдаг нь ажиглагдаж байна.
“Амьдрал ус мэт урсан өнгөрнө, архив уул мэт сүндэрлэн үлдэнэ” гэж Монгол Улсын анхны ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн байдаг. Тиймээс архивын хосгүй чухал үнэт баримтаа хойч үедээ бүрэн дүүрэн хадгалж үлдэхэд хүн бүр анхаарах нь зөв болов уу.
Д.Одонтунгалаг