Монцемент үйлдвэрийн нэр хүнд өссөөр байна
ВИДЕО МЭДЭЭЕвропын үйлдвэрүүдэд ашиглагдах болсон эко технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Монцемент билдинг материалс” компани Монголоос анх удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) Environmental & Social Best Practice Award буюу “Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
“Монцемент” цогц үйлдвэр нь шохойн чулууны ил уурхай, цемент үйлдвэрлэх иж бүрэн хоёр шугам, технологийн явцаас гарах хаягдал дулааныг дахин боловсруулж 5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR үйлдвэр болон Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэр зэргүүдээс бүрддэг. Тус цогц үйлдвэр нь хоногт 3500 тонн клинкер болон жилд 1 сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Монцемент билдинг материалс” ХХК нь зуунаас зуун дамжин ашиглагдах арвин их нөөцтэй, өндөр чанарын олон төрлийн түүхий эд бүхий “Сэнжит худаг” шохойн чулууны ордыг түшиглэн цементийн үйлдвэрээ барьж байгуулжээ. Тус орд нь 230 сая тн шохойн чулуу, 150 сая тн занарын нөөцтэй бөгөөд энэ нь 250 жил ашиглах хэмжээний нөөц юм байна.
Comments