Ирэх онд хэрэгжүүлэх ажлуудаа иргэдээрээ хэлэлцүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-31 23:56:49
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний урьдчилсан саналын хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлж байна.

Өчигдөр явуулсан хэлэлцүүлгээр урьдчилсан байдлаар 30 ажлын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон 252 иргэнээс нэмж 10 санал дэвшүүлсэн байна.

Хэнтий аймагт ирэх онд хийгдэх урьдчилсан ажлын саналуудыг жагсаавал:

1. Чингис хотын 30 цэгт камер суурилуулах
2. Амаржих газрын засвар
3. Ардын хувьсгалын 97 жил, үндэсний их баяр наадам, Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 95 жилийн баяр наадмын зардал
4. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах
5. "Ажилтай, орлоготой өрх" дэд хөтөлбөр
6. "Манай гудамж - гэрэлтэй гудамж" дэд хөтөлбөр
7. Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS5742: 2007 стандартыг хангахад дэмжлэг үзүүлэх
8. "Мянган нуурын хотгор" дэд хөтөлбөр
9. Гүндүгаварлин хийдийн горооны зам
10. Аймгийн төвд шинээр олгосон газруудад ЦДАШ татах
11. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген аппарат, хагалгааны өрөөний гэрэл, түргэн тусламжийн машин
12. "Хэнтийн брэнд" дэд хөтөлбөр
13. "Эрүүл мэнд-хөдөлгөөн-хөгжил" дэд хөтөлбөр
14. 5-р багийн хөгжлийн төв өрхийн эмнэлгийн барилга
15. 2018, 2019 онд хийгдэх ажлуудын зураг төсөв, геологийн зардал
16. 1, 5-р багт ухаалаг худаг байгуулах
17. Хэрлэн сумын 4 усан оргилуурын засвар
18. 3-р багт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт
19. Сургууль, цэцэрлэгүүдийн ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах
20. "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ-т шинээр хогны машин авах
21. Орон сууцны хорооллын орчны тохижилтын ажлыг хийнэ.
22. "Архидалтгүй Хэнтий" дэд хөтөлбөр
23. 1,4,5-р багуудын зарим орон сууцны гадна фасадны засвар
24. 4-р багийн өрхийн эмнэлгийн барилга
25. "Хоршоог хөгжүүлэх" дэд хөтөлбөр
26. "Сумын шинэ төв" дэд хөтөлбөр
27. Шинэ Өндөрхаан хороололд ясли, цэцэрлэг шинээр барих
28. Хэрлэн 1-р цэцэрлэгийн өргөтгөл
29. Ахмадын ордон байгуулах
30. "Бүх нийтийн эрх зүйн боловсрол" дэд хөтөлбөр
31. "Чингис брэнд" дэд хөтөлбөр
32. Шинэ Өндөрхаан хорооллын гадна холбоожуулалтын ажлыг хийнэ.
33. "Төрөлх нутагтаа бид" дэд хөтөлбөр
34. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр
35. Хэрлэн сум, Биндэр суманд зоорь барих, засварлахад дэмжлэг үзүүлэх
36. 4-р баг, "Цацал" гэр хороололд ундны усны худаг байгуулах
37. ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжлийн ордонг "Хүүхэд залуучуудын ордон" болгож тохижуулах
38. Сав баглаа боодлын тоног төхөөрөмж худалдан авах
39. Орон сууцны дээвэр, орцны засвар
40. 4-р баг, "Цацал" гэр хороололд хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай байгуулах зэрэг ажлуудыг хийхээр санал ирүүлжээ.
Д.Одонтунгалаг
Related news