Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжихэд Орон нутгийн удирдлага-Иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь” төсөл тус аймагт хэрэгжиж байна.
Төслийг Чехийн Каритас (CCR) болон Франц улсад төвтэй ЖЭРЭС байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хэнтий салбар, Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбоо хамтран 2016 оны хоёрдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд орон нутгийн хүнсний ногооны салбарын нөхцөл, үр дүнг сайжруулах зорилгоор сум, багийн агрономичид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг сургагч багшийн сургалтад хамрууллаа. Энэ сургалт нь органик ногооны аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн зөвлөхүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой байв.
Сургалтаар фермийн аж ахуй эрхлэхтэй холбоотой хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, маркетинг борлуулалт ба зохион байгуулалтын асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
“Тус сургалтад хамрагдсанаар ногоочид органик ногооны аж ахуйн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, тогтвортой хөдөө аж ахуйн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, хүнсний ногооны фермийн аж ахуйг хэрхэн удирдах талаар суралцсан” хэмээн төслийн багийнхан хэлж байлаа.
Сургалтад хамрагдсан 13 сумын 18 хүнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нар сургагч багшийн гэрчилгээг гардуулан өглөө.
Баян-Овоо, Бор-Өндөр, Дадал, Дархан, Жаргалтхаан, Хурх, Мөрөн, Өмнөдэлгэр, Батширээт, Норовлин, Хэрлэн сумдын ХАА-н мэргэжилтнүүд, сумын агрономич, ТББ-ын тэргүүн, багш, иргэн зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс сургагч багшаар ийнхүү бэлтгэгдэв.

Д.Одонтунгалаг