Улаан загалмайн хорооноос үерт өртсөн 106 өрхөд тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Улаан загалмай хороо /УЗХ/-оос Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн үерт өртсөн 106 өрхөд таван сая гаруй төгрөгийн хүнс, хувцас материалын тусламж үзүүллээ. Эл тусламжийг Австралийн Улаан загалмай нийгэмлэг санхүүжүүлжээ.
Өнгөрөгч наймдугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод байгалийн гамшигт үзэгдэл болж, 1000 гаруй өрх үерийн усанд автсанаас дээрх 100 гаруй өрхөд зайлшгүй тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн УЗХ-ны сонгожээ. Тухайн үед аймгийн Засаг даргын нөөцөөс 20 гаруй сая төгрөгийг үерт бохирлдсон 250 мянган ам метр газрын хөрс шороог цэвэрлэх, зайлуулах, үерийн шороон далан байгуулах зэрэг ажилд зарцуулсан байна.
Цаашдаа үер усны аюулаас сэргийлэхийн тулд хамгаалах далан барих шаардлагатай тул үүний зураг төсөв гаргах саналыг ирэх сард хуралдах Хэнтий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм.
УЗХ нь гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг онцлогтой. Тус байгууллагаас тусламж олгохдоо нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагын судалгааг үндэслэн ОУБ-аас тавигддаг шаардлагын дагуу иргэдийг сонгон тусламжид хамруулдаг байна.
Тухайлбал, сүүлийн таван жилийн гал түймрийн судалгааг үндэслэн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал суманд Сайн дурын гал унтраах баг байгуулжээ. Сонгогдсон хоёр сумыг 15 сая орчим төгрөгийн багаж, тоног төхөөрөмжөөр ханган, сургалт зохион байгуулсан байна. Мөн Баян-Овоо суманд дөрвөн сая гаруй төгрөгийн санхүүжилтээр малчны бүлэгт өвөлжөө барьж өгчээ. Одоогийн байдлаар хоёр суманд өвөлжөө барих, нэг сумыг гал унтраах багаж, тоног төхөөрөмжөөр хангахаар судалгаа хийж байна. Тохиолдсон гамшгийн хэмжээ, эмзэг байдлын хүчин чадлын үнэлгээг хийж, ОБГ-тай хамтран сумаа сонгох юм.

Д.Одонтунгалаг